ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Хууль эрх зүйн ойлголт судлах зүйл

Экологийн эрх зүйн эх сурвалж

2010-11-11 00:17

 Экологийн эрх зүйн эх сурвалж Экологийн эрх зүй бол байгалийн тэнцвэрт байдлыг хангах, байгал нийгмийн харилцан үйлчлэлийн явцад хүн байгальтай харилцах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах журам, нөхцлийг зохицуулсан хууль тогтоомжийн баазад тулгуурлан бүрэлдэн тогтоох бөгөөд тэдгээр хууль эрх зүйн бусад актууд нь уг эрх зүйн эх сурвалж болно. Төрөөс байгалийн нөөц баялгийг өмчлөгчийн хувьд экологийн эрх зүйн актуудыг батлан гаргаж улс даяар мөрдүүлэх эрх мэдэлтэй байдаг. Экологийн харилцаанд оролцож буй субьект уг актыг нарийн чанд сахин биелүүлэх нь байгал орчныг хамгаалахад чухал нөхцөл болно. Экологийн эрх зүйн эх сурвалж болох хууль эрх зүйн бусад акт нь төрийн экологийн бололго ард түмний байгаль орчноо хайрлан хамгаалах хүсэл эрмэлзлэлийн тусгал болж төр байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд хэрэгжинэ. Түүний бас нэг онцлог нь байгалийн хувсан өөрчлөлт, мөн чанарын тухай байгал, техник, нийгмийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан хүн , байгальтай харьцах явцад үүсэх харилцааг эрх зүйн үүднээс журамлан зохицуулж хууль зүйн талаар хэлбэржүүлхэд оршино. Жишээ нь “Байгал орчныг хайрлан хамгаалах, нөхөн сэргээх , нөөц баялаг зохистой ашиглах зэрэгт тусгалаа олсон хууль тогтоомж, актыг УИХ , Засгийн газар , Яам тусгай назрууд , Нутгийн өөрөө удирдах байгууллага зэрэг эрх бүхий сүбьект эрхийн хүрээнд батлан гаргана. Эрх зүйн актыхаа хэлбэрээр • Үндсэн хууль • Ердийн хууль • Хуульчилсан акт гэж ялгагдана. Экологийн хууль эх сурвалж блох нь Экологийн эрх зүйн эх сурвалж нь Монгол улсын үндсэн хууль болдог бол тусгай эх сурвалж нь экологийн харилцааг тусгайлан зохицуулсан экологийн хуулиуд болно. Экологийн хуулиудыг дотор нь суурь шинжтэй хууль , төрөлжсөн шинжтэй хууль гэж ангилна. Суурь шинжтэй хуульд “ Монгол улсын байгаль орчныг хамгаалах хууль, байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, хиймийн хорт бодисоос хамгаалах тухай хууль” орно. Төрөлжсөн хуульд “Газрын тухай хууль, газрын хэвлийн , ашигт малтмалын, ойн, усны, ан агнуурын, байгаль ургамлын, агаарын, тусгай хамгаалалттай газар нутгийн, газрын тосны тухай, газрын төлбөрын тухай, ……зэрэг төрлийн хуулиуд орно. Эдгээр нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдон үүсэх харилцааг тусгайлан зохицуулдгаараа экологийн эрх зүйн эх сурвалж болно. Үндсэн хууль экологийн эх сурвалж болох нь Эрх зүйн эх сурвалжид Үндсэн хууль орно.Монгол улсын анхдугаар үндсэн хууль “БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газрын ба уурхайн хийгээд ,ой мод, ус тэдгээрийн баялгууд нь …..ардын мэдэлд байна байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно гэж 1924 оны Үндсэн хуульд заасан байна. 1940 онд батлагдсан хоёр дахь Үндсан хуульд “Бүх газар ой мод ,ус, тэдгээрийн баялаг . . . .улсын өмч буюу ард түмний хөрөнгө мөн”гэж заасан, нь анхдугаар Үндсэн хуулийн заалтыг уламжлан хадгалсан заалт болсон юм. 1960 онд батлагдсан гурав дахь Үндсэн хуулинд “Бүх газар түүний хөрсөн доорхи баялаг, ой мод , гол ус , тэдгээрийн баялаг . . . . .улсын өмч өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”. “ХАА-н нэгдэлд газрыг үнэ төлбөргүй байнга эдлүүлнэ” гэж заасан нь өмнөх Үндсэн хуулийн үзэл санааг бататгахын хамт зарим зарим зүйлийг нэмэж тодруулсан байна МУ-н шинэ Үндсэн хуулинд “Монгол улсын газар, түүний хэвлий , ой, ус, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан мөн иргэдэд өмчлүүлж болох газар түүнийг ямар журмаар хэрэгжүүлэх, төрөөс хувийн өмчийн газартай холбогдуулан эдлэх эрх, гадаадын иргэн, хуулийн этгээд харьяалалгүй хүнд газар ашиглуулах тухай заасан нь өмнөх Үндсэн хуульд байгаагүй заалт юм. Энэ бүхнээс үзхэд Үндсэн хууль нь экологийн харилцааны үндэсийг батлан бэхжүүлсэн хэм хэмжээнүүдийг тогтоож байсан тул экологийн эрх зүйн тулгуур эх сурвалж болно Экологийн эрх зүйн тусгай эх сурвалжид байглийн нөөц баялгийн төрлүүдээр ашиглалт хамгаалалтыг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуулиуд орно. Байгаль орчны хуулиудыг дараахь байдлаар ангилга. Үүнд: 1.Төрийн бодлогын хүрээнд хэрэгждэг хуулиуд: • Байгаль орчин хамгаалах тухай хууль • Баыгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль • Байгаль хамгаалахтай холбоотой олон улсын гэрээ, хэлцлүүд • Байгаль хамгаалах талаар төрийн бодлого хөтөлбөрүүд • Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль , • Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулиуд байна. 2.Байгалийн нөөцийн хуулиуд: • Газрын тухай хууль , • Газрын хэвлийн тухай хууль, • Ойн тухай , • Байгалийн ургамлын тухай , • Ашигт малтмалын тухай , • Газрын тосны тухай , • Ан агнуурын тухай , • Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай , • Агаарын тухай , • Усны тухай хууль гэх мэт 3.Байгалийн нөөцийн ашиглсаны төлбөрийн тухай хуулиуд: • Ус рашаан ашигласны төлбөрийн тухай • Ойгоос хэрэглээний түлээ мод бэлтгэх ашигласаны төлбөрийн тухай • Ан агнуурын нөөц ашиглах • Ан агнах,загас барих хураамжийн тухай • Байгалийн ургамал ашиглсаны төлбөрийн тухай • Газрын төлбөрийн тухай • Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс байгал орчныг нөхөн сэргээхэд зарцуулах хувь хэмжээний тухай хууль гэх мэт хуулиуд нь экологийн эрх зүйн тусгай эх сурвалжид орно. Байгаль орчны хуулиудын хэрэгжилттэй холбоотой эрх бүхий этгээдээс гаргасан хуульчилсан актууд нь эколонийн эх сурвалж болно Акт нь баримт бичиг гэсэн утгатай латин үг бөгөөд хууль зүйн шинжлэх ухаанд албан ёсын баримт бичиг гэдэг утгаар хэрэглэнэ. Засгийн газрын тогтоол , захимамж, Яам агентлагуудын гаргасан актууд , хуульчилсан актад орно. Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд экологийн эрх зүйтэй холбоотой өмнөх 1924 , 1940, 1960 оны Үндсэн хуулиуд заасан зүйл заалтыг улам баяжуулж өгсөн нь тусгалаа олсон алхам болсон юм. Монгол улсын Үндсэн хуулиас: 1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. З. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно. 4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно. 5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно. Ашиглсан ном 1.Экологийн эрх зүй Т.Сэнгэдорж УБ 2002 2.БНМАУ-н 1924-1960 оны Үндсэн хууль 3.МУ-н Үндсэн хууль 1992 оны

Ангилал : ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ | Нийтэлсэн : aldar | Уншсан (2713) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл